Нүүр хуудас         Сайтын бүтэц          Харилцах хаяг
 
   
Замын даргын мэндчилгээ

Бидний сайтанд зочилж буй эрхэм таны энэ өдрийн  амгаланг айлтган мэндчилье.

Монгол улсын төмөр замын тээвэр нь Ази-Европыг холбосон хамгийн дөт бөгөөд найдвартай үйлчилгээ үзүүлсэн 70 гаруй жилийн хугацаанд төмөр зам дагаж томоохон хот суурин сүндэрлэж, манай улсын эдийн засаг болон нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ.

Улс орны хөгжлийн хүнд хэцүү, хариуцлагатай үеүүдэд тээврийн төлөвлөгөөг ханган биелүүлэх, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангах, тээврийн үйлчилгээг шуурхай болгох боломжыг үе үеийн чадварлаг хамт олон, мэргэжлийн боловсон хүчин хангаж ирлээ. Төмөр замчдын хичээнгүй хөдөлмөр, өндөр зохион байгуулалт, сахилга дэг журмын ачаар энэ бүхэн бүтэж байдаг билээ.

Улиран одож буй бар жилд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ”-ын хамт олон 3.5 сая зорчигч тээж, 16.8 сая тонн ачаа тээвэрлэж төлөвлөгөөгөө 11,5 хувиар давуулан биелүүлсэн.Төмөр замын түүхэнд анх удаа жилд 12.7 сая тонн ачаа ачсанаас 10 дугаар сард 1.3 сая тонн ачаа ачиж түүхэн амжилт тогтоож мөн бид бүхэн анх удаа 6800 тн жинтэй 320 гол бүхий 80 вагонтой галт тэргийг 2010 оны зун найруулж тээвэрлэлт зохион байгуулсан зэрэг олон томоохон шинэ шинэ амжилтыг гаргасан сайхан жил болж өнгөрснийг хэлхэд таатай байна.

Өнөөдөр манай улсын их бүтээн байгуулалтын гарааны жил эхлэж байна.

Улс орны маань ирээдүй өнгөлөг сайхан, хүн ардын маань амьдрал дээшлэн дэвжих сайхан боломж бий болж буй энэ цаг үед төмөр замын хөгжилд сайхан ирээдүй ирж байна.

Бид бүхэн жилээс жилд өөрсдийн үзүүлж буй үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлж, соёлч шуурхай үйлчилгээг төлөвшүүлэх зорилт тавин ажиллах болно. Та дэмжээрэй бид хичээн ажиллах болно.

 

Монгол-Оросын Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг

Улаанбаатар Төмөр Замын дарга

Түвдэнгийн ОЧИРХҮҮ

 

 

Нээлттэй тендер
Файлын сан

Хууль зүйн албанаас гаргасан дүрэм журам, гэрээний загварыг боловсруулан хүргүүлж байна. Цааш үзэх...

Шинэ мэдээллүүд
Ч.МИЖИДДОРЖ: Хөдөлмөр цалин хөлс-мөнхийн асуудал
Огноо: 2012-04-04
Замын боловсон хүчин эрхэлсэн орлогч дарга Ч.Мижиддоржтой уулзаж, цаг үеийн зарим асуудлаар ийн хөөрөлдөв....
 
Монголчууд 3.5 км төмөр замыг ганц сарын дотор барив
Огноо: 2012-01-09
-Хөрөнгө нь байгаад сэтгэл байвал төмөр зам барих боломжтойг харууллаа- ...
 
2011 оны 9 дүгээр сарын 1-ны өдрөөс орон нутгийн харилцааны тээвэрлэлтийн нүүрсний тариф нэмэгдэнэ
Огноо: 2011-08-24
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а” заалт, Ерөнхий хорооны 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн хурлын шийдвэр, Засгийн газрын Тохируулагч агентлаг ...
 
Т.Очирхүү: Тяньжинь-Улаанбаатар чиглэлд хоногт 200 чингэлэг тээвэрлэнэ
Огноо: 2011-06-21
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээний зарим арга хэмжээнд УБТЗ-ын дарга Т.Очирхүү оролцсон билээ.
...
 
УБТЗ олон улсын шагнал гардана
Огноо: 2011-06-19
Их Британы Оксфорд хотноо байрладаг “Европын бизнес чуулга” олон улсын шагналын хорооноос УБТЗ-ыг Олон улсын тээврийн шилдэг байгууллагаар, Замын дарга Т.Очирхүүг шилдэг менежерээр тус тус шалгаруул...
 
Цаг агаар
Веб тоолуур
Хуудсуудад зочилсон тоо:
Counter

© Designed and developed by УБТЗ, СБА 2009