УБТЗ-ын хэмжээнд 2009 оны 11-р сарын гүйцэтгэлээр 12 819,79 мян тонн ачаа, 2863,40 мян.
зорчигч, ачаа эргэлтээр 7094,48 сая тонн-км, зорчигч
эргэлтээр 928,24 сая зор-км, нийтдээ 8022,73 сая шилжүүлсэн тонн-км-ийн ажил хийж гүйцэтгэсэн нь өмнөх
оны мөн үетэй харьцуулахад ачаа эргэлт 7,4 хувь, зорчигч эргэлт 29,5
хувиар тус тус буурсан байна.
Нийт 9294,57 мян.тонн ачилт хийгдсэнээс ачааны төрлөөр авч үзвэл
нүүрс 4779,03 мян.тонн, нефтийн бүтээгдэхүүн 115,54 мян.тонн, төмрийн хүдэр 1331,60 мян.тонныг ачсан байна.
Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралыг УБТЗ-д даван туулах зорилгоор 2008 оны 12-р
сарын 09-ны өдөр Эдийн засгийн хүндрэлийг даван туулах ажлын хороог байгуулж
дараах чиглэлээр ажиллаж ирлээ. Үүнд:
- Бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох
- Зардлыг бууруулах
- Тээврийн хэмжээ ба орлогыг нэмэгдүүлэх
- Тээврийн хэрэгцээг хангахад шаардлагтай хөрөнгө
оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэх
Үүний үр дүнд бүтэц зохион
байгуулалтыг оновчтой болгосноор 1,2 тэрбум төгрөг, зардлыг буруулснаар 5,9
тэрбум төгрөг тус тус хэмнээд байна.
Зүтгүүрийн аж ахуйн чиглэлээр:
Улаанбаатар зүтгүүрийн депод АНУ-ын GE компаний 7FDL хөдөлгүүрээр өөрчлөн шинэчлэлт хийсэн 2Загал-007 илчит тэргийг ашиглалтанд оруулсан
байна. Үүнээс гадна ТР-3 урсгал засварт
14, ТР-2 засварт 4, ТР-1 засварт 211 , ТО-3
засварт 389 илчит тэрэг тус тус
орж засварлагдсан байна. ОХУ-аас 2ТЭ116
серийн 10 илчит тэрэг, төрийн өмчит “МТЗ” компаний “EVOLUTION” илчит тэргийг гэрээний дагуу түрээсээр ашиглаж байна.
Вагоны аж ахуйн чиглэлээр:
Зүүнхараагийн вагон депод 153 вагонд завод засварт, 1393 вагонд депо засварт тус тус ороод байна.
Ачааны вагоны 2370 хос дугуйд их засвар хийсэн. 2009 онд вагоны засварын үйл
ажиллагаа хяналтыг сайжруулах үүднээс
засвар, ашиглалтыг үйл ажиллагааг салгаж
ашиглалтын вагон депог шинээр байгуулан ажиллаж байна.
Зүүнхараа ачааны вагон засварын депогийн хос дугуйн цехэд ОХУ-ын ОТЗ-ууд
нээлтэй нийгэмлэгийн тусламжаар хос дугуйн роликийн цехийг шинээр байгуулж
ашиглалтанд орууллаа.
Доншен ХХК-ны захиалгаар цистерн
вагоны тогоог дулаалах технологи шинээр
боловсруулж тус компанийн 42 вагон, УБТЗ-ын галын командын 3 вагоны
тогоог дулаалсан.
Сүхбаатар ТҮГ-ын хийн суурин төхөөрөмжийг
бүрэн шинэчлэн Хятад улсад үйлдвэрлэсэн
компрессороор сольсон.
Дархан вагон засварын газар
контейнер засварлах технологи
боловсруулан ажлыг эхлүүлэн ажиллаж байна.
Зорчигчийн 65 вагонд их засвар, 212 вагонд депо засвар,
зорчигчийн вагоны 1070 ширхэг хос дугуйнд их засвар хийсэн.
Зорчигчийн зорчин явах тасалбарыг интернетээр худалдаалах үйлчилгээний шинэ төрлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.
Замын аж ахуй чиглэлээр:
Гол замын их засвар – нийт -109,11км замд хийсэн. Үүнээс:
·
АРС бэхэлгээ бүхий төмөр
бетонон дэртэй, Р65 маягийн зам төмөр, буталмал чулуун чигжээстэйгээр УБТЗ-ын
Зам засварын машинт станц – 54,625км
·
ЖБР-65 бэхэлгээ бүхий төмөр
бетонон дэртэй, Р65 зам төмөр, буталмал чулуун чигжээстэй, уулзваргүй замын
шинэ технологиор зам шинэчлэлтийн ажлыг ОАО “РЖД”-н ПМС-56 – 54,485км тус тус
замд хийж гүйцэтгэсэн
Замын дунд засвар – 16,5 км, Замын өргөлтийн засвар – 83 км тус тус хийгээд
байна.
Гүүр хоолой, хиймэд төхөөрөмжийн их засвар, их барилга:
·
Гол замын 292-р км-т
байрлах гүүрийн трассыг өөрчилж шинээр гүүр барьсан.
·
Гол замын 6-н ширхэг
ашиглалтын хугацаа нь хэтэрсэн жижиг гүүрийг ус өнгөрүүлэх хоолойгоор сольсон.
Суман шилжүүлэг шинээр сольсон – 8 ком / Р50 маягийн суман шилжүүлэгийг Р65
суман шилжүүлгээр сольсон /
Зам төмрийн тууш солилт – 18,675 км
Баянтүмэн тасгийн 238 км замд ОХУ-аас 10 000 ширхэг идээлэгдсэн модон дэр
авч хүчжүүлж сольж тавьсан.
Орхонтуул,
Хангал, Бэлэндалай, Хойд зөрлөгт 6 сувгийн кабелийн телевиз суурилууллаа. Улаан
уул, Зүүнбаян, Шивээ овоо зөрлөгүүдэд кабелийн телевизийн
4 суваг байснийг өргөтгөж 10 суваг болгосон.
Интернет үйлчилгээний DSLAM төхөөрөмжийг шинээр Салхит,
Эрдэнэт, Орхонтуулд суурилуулсан ба үүнээс гадна 10 өртөө зөрлөгүүдэд өргөтгөл
хийснээр төмөр замын дагуу оршин сууж байгаа
ард иргэд интернетийн үйлчилгээ
авах боломжтой боллоо.