Шилдэг дарга
Зорчигч үйлчилгээний
Улаанбаатар төв
буудлын дарга Цогтмангалын Ганбаатар - зардал хэмнэх хөдөлгөөн
өрнүүлж, хөдөлмөр зохион байгуулалтыг
сайжруулснаар 173 188 000 төгрөг хэмнэсэн байна. Мөн билетийн касс, хүлээлгийн танхимуудад үүрэн телефоны нэгж, кассын үйлчилгээний автомат машин, Хас
банкны АТМ машин, цай, ундааны автомат зэрэг төхөөрөмжүүдийг
байрлуулж, зорчигчдод чиглэсэн үйлчилгээний
хүрээгээ тэлэхийн
зэрэгцээ орлого нэмэгдүүлсэн
ажил болжээ. Түүний
удирдсан хамт олон тээврийн орлогыг 107 хувиар давуулан биелүүлж, 2009 онд 83 169 000 төгрөгийн ашиг олсон нь, өмнөх
оноос даруй 67 484 000 төгрөгөөр өсөв. Мөн тус хамт олон сүүлийн
12 жил осол зөрчилгүй ажиллаж, есдүгээр сард “Осолгүй манлай хамт олон” өргөмжлөл
хүртжээ.
Шилдэг Инженер
Зүүнхараагийн
ачааны вагон засварын депогийн техник хэлтсийн дарга-технологич инженер Ядамсүрэнгийн Ганзориг – вагоны
засварын ажлыг хөнгөвчилөх, механикжуулах олон бүтээлч ажил санаачилан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн
нь, ажлын бүтээмжийг
нэмэгдүүлж, засварын
чанарыг сайржуулсан төдийгүй эдийн засгийн ихээхэн үр ашиг өгч байна. Мөн
“Доншен” ХХК-ний захиалгын дагуу цистерн вагоны тогоонд дулаалга хийх зураг төслийн судалгаа, тооцоог хийж
“15-156 моделийн цистерн вагоны тогоонд дулаалга хийх ажлын зураг төсөл”-ийг боловсруулсан юм. Түүний энэхүү
зураг төслөөр гүйцэтгэсэн ажил тус депод 120-иод сая төгрөгийн ашиг оруулжээ. Мөн тэрээр, хос дугуйд үзлэг засвар, магадлагаа хийх заавар ЦВ-944-ийг
боловсруулан батлуулж, өнгөрсөн оны хоёрдугаар сараас мөрдүүлж
эхэлжээ.
Мэргэжилтэн
Суудлын вагон депогийн засварын ахлах инженер Пахолка Виктор
Михайлович - Суудлын вагон депогийн цахилгаан цех, хөргөлтийн
тасаг, зай хураагуурын батарей, засварын тасгийн цахилгааны монтажийг бүрэн хийснээс гадна цахилгаан
машин, аппаратуудын ороомгуудыг хатаахад зориулсан цахилгаан хатаагч, тоос үлээлгэх
камер, бүх төрлийн цахилгаан машины
хувиргагч блокуудад тохиргоо хийх шалгахад зориулсан стенд, голын дундаас
эргэлт авсан редуктор кардан, дамжуулгыг турших стенд зэрэг нарийн автомат
ажиллагаатай тоног төхөөрөмжүүдийг
шинээр үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Эдгээр нь ГТХАБ болон
засварын ажлын чанарыг дээшлүүлэхэд
ихээхэн хувь нэмэр оруулсан юм.
Жижүүр
Замын-Үүд
өртөөний жижүүр Тэрбишийн Төмөрсүх – төлөвлөгөөт даалгавраа сар бүр 100-112 хувь биелүүлж ажилласны зэрэгцээ галт
тэрэгний хөдөлгөөний аюулгүй
байдлыг бүрэн хангаж,
гологдол зөрчилгүй ажиллав. Мөн галт тэрэгний зурмагийн
биелэлтийг 100 хувь биелүүлжээ.
Тэрээр, Эрээн өртөөтэй галт тэрэг солилцоог сайн
зохион байгуулж Хятадыг төмөр замд 442 галт тэрэг буюу
21525 вагон өгч, 456 галт
тэрэг хүлээн авч сондгой
чиглэлийн 485 галт тэрэг буюу 27645 вагон найруулан явуулсан байна. Шилжүүлэн ачих ангийн вагон
хангалтыг тогтмол сайн хийж, нийт 11307 вагон тавьж ачуулан, ачилт буулгалтын төлөвлөгөөг 113 хувиар биелүүлжээ.
Галт тэрэгний зохицуулагч
Захиран хуваарилах хэлтсийн галт тэрэгний ахлах зохицуулагч
Балжиннямын Алтанхуяг – галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй
байдлыг баталгаатай хангаж, гологдол зөрчилгүй ажилласан байна. Түүнчилэн, гадаад вагон
ашиглалтыг сайжруулсны зэрэгцээ, галт тэрэгний хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулж, хэсгийн хурдыг
41.08 км/цаг буюу 3.25 км/цагаар, техникийн хурдыг 45.98 км/цаг болгож 1.76
км/цаг тус тус нэмэгдүүлжээ.
Мөн урт бүрэлдэхүүнтэй, зүтгүүрийн эргэлтийг зөв зохион байгуулснаар вагон
эргэлтийг 3.85 хоног болгон хурдасгасан байна. Зүтгүүрийн бүтээмжийг 985.6 мянган тн/км-т хүргэж, галт тэрэгний дундаж
жинг 2494.5 тонн болгож төлөвлөгөөт
даалгавраа 103.7 хувиар биелүүлжээ.
Найруулагч
Улаанбаатар өртөөний галт тэрэгний найруулагч
Базарпүрэвийн
Бямбаа- өнгөрсөн онд 10566 вагон татан авч, буулгалтад 19388
вагон тавьж, орон нутгийн 25877, дамжин өнгөрөх 12309 вагон явуулж, 917 галт тэрэг задалж
найруулжээ. Тэрээр, галт тэрэг найруулах сэлгээний ажлын технологийг чанд
баримталж ажилласны зэрэгцээ өртөөнд ирсэн ажиллагаатай галт
тэрэгний биечилсэн хуудастай танилцаж, задаргааг богино хугацаанд оновчтой гүйцэтгэж ажилладаг. Ингэснээр
орон нутгийн вагоны сул зогсолтыг 17, дамжин өнгөрөх тээврийн вагоны сул зогсолтыг 7 хувиар тус тус
бууруулжээ.
Вагон Үзэгч
Чойрын ТҮГ-ын
ахлах вагон үзэгч
Дэлгэрцогтын Отгонсүх
– 4589 галт тэрэг хүлээн
авч, 4059-ийг явуулжээ. Мөн
23559 вагоныг ачилтанд бэлтгэж, салгалтгүй
урсгал засвараар 1278 вагон засварлав. Тэрээр, өнгөрсөн онд
ноцтой гэмтэл олныг илрүүлж,
галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй
байдалд учирч болзошгүй
аюул ослоос урьдчилан сэргийлжээ. Тухайлбал, вагоны хэвтээ хөшүүргийн 30 хувийн элэгдэл, салаа трубаны хугарал,
авто угсрааны нохой төмрийн
хугарал, вагоны төгсгөлийн кран штуцерийн хэсгээр
сийгэлттэй байсныг илрүүлэн
“вагоны оточ”-ийн үүргээ
нэр төртэй биелүүлсэн байна.
Ачаа вагон хүлээлцэгч
Замын-Үүдийн
Шилжүүлэн ачих
ангийн ахлах ачаа вагон хүлээлцэгч
Сандагдоржийн Нямдэлгэр- ээлжийн ажлыг оновчтой зохион байгуулж ажилласнаар
гадаад, дотоод вагоны сул зогсолтыг багасгаж, үйлчлүүлэгч нарт хөнгөн шуурхай үйлчилж,
тээврийн төлөвлөгөөт
үзүүлэлтийг давуулан биелүүлэв. Мөн
23 ачаа вагон хүлээлцэгчтэй
багш шавийн гэрээ байгуулан ажилласан байна. 2009 онд тэрээр, 157.5 мянган тонн
ачаа боловсруулж, хятад вагоны сул зогсолтыг өмнөх оноос 6.9 цагаар бууруулсан
аж. Зардал бууруулж, орлого нэмэгдүүлэх
талаар санаачилгатай ажиллаж хаягдал төмөр утас ашиглан битүү вагонд закрутка хийж 992
000, мөн хятадын вагонд
ирж байгаа гурвалжин ивүүрийг
дахин ашиглах санаачилга гарган 8 253 000 төгрөгийн орлого оруулав.
Явуулын кассир
Зорчигч үйлчилгээний
Улаанбаатар төв
буудлын явуулын кассир Юндэнгийн Загдсүрэн
- өнгөрсөн онд 8000 шахам хүнд
үйлчилж, төлөвлөгөөт үзүүлэлтийг
104.4, орлогын төлөвлөгөөг
114.1 хувиар давуулан биелүүлж,
төмөр замд 21 сая шахам төгрөгийн орлого оруулсан байна. Түүнчлэн, явуулын кассын үйлчилгээг боловсронгуй болгох,
зорчигч тээврийн орлогын бүрдүүлэлтийг хангахын зэрэгцээ
залуу үеийнхнийг сургаж
дадлагажуулахад санаачилга зүтгэлтэй
ажиллаж байна.
Машинч
Улаанбаатар татах
хэсгийн машинч Доржсүрэнгийн
Ганбат - өнгөрсөн онд 1829 цаг аялалд явж, гологдол зөрчилгүй, 18314 тонн түлш
хэмнэн, эдийн засгийн ихээхэн үр
ашигтай ажилласны зэрэгцээ техникийн аяллын чанарыг 62 хувьд хүргэсэн
байна. Тэрээр, 1981 оноос тус депогоос
туслах машинчаар ажлын гараагаа эхэлсэн бөгөөд хамт олноо байнга хошуучлан, ажлын амжилтаа
тогтмол ахиулж, удаа дараа үйлдвэрийн
аваргаар шалгарч байв. Д.Ганбат нь өнгөрсөн оны амжилтаараа хөдөлгөөний үйлдвэрийн
аваргаар шалгарсан билээ. Түүнчилэн
тэрээр, залуу үеийнхнийг
халамжлан хүмүүжүүлж, өөрийн
ажлын арга туршлагаас зааж сургаж байгаа юм.
Туслах машинч
Дархан татах хэсгийн туслах машинч Ламжавын Гансүх- 2009 онд зургаан удаа
ноцтой гэмтэл илрүүлэн
дизелийн хүнд эвдрэлээс,
хоёр удаа тосолгооны труп задарч тос алдаж байсныг цаг тухайд нь илрүүлэн хөдөлгүүрийг унтрааж гарч болзошгүй гологдол зөрчлөөс, галт тэргэнд мал дайрагдахаас нэг удаа тус
тус сэргийлэн, хөдөлгөөний аюулгүй
байдлыг хангаж ажиллав. Мөн
ажлын 1668 цагт 36683 км-ын гүйлтээр
27326194 бохир тонн/км-ын ажил гүйцэтгэж,
7839 литр дизелийн түлш
хэмнэн, чанарын аяллыг 69 хувьд хүргэжээ.
Зүтгүүрийн засварчин
Улаанбаатар татах хэсгийн туслах тоноглолын цехийн засварчин
Батаагийн Сүхбаатар
– 2009 онд 9тк турбокомпрессорын ротор проставкийг угсрах стенд, 5-26ДГ хөдөлгүүрийг
агаар хөргөгчийг бензинээр угаах
технологи, 2М62ММ илчит тэрэгний реостатын туршилтын үед 9тк, тк35 турбокомпрессорын агаарын даралтыг
тодорхойлох багаж, 5-26ДГ хөдөлгүүрийн агаар хөргөгч, 9тк турбокомпрессорын усны
хөндийг даралттай усаар
шахаж шалгах багаж, 2М62ММ илчит тэрэгний хэвтээ зөөлөн
холбоог кардан гол болгож өөрчилсөн зэрэг ажил санаачилан хэрэгжүүлснээр олон сая төгрөгийн хэмнэлт гаргасан төдийгүй
засварын чанарыг дээшлүүлсэн
байна. Мөн Сайншанд татах
хэсэгт 21 ротор, Дархан татах хэсэгт 16 “4ТК” ротор сэргээн засварлаж, явуулсан
нь засварын зогсолтыг бууруулж, татах хэсгийнхээ засварын ачааллыг багасгажээ.
Вагоны засварчин
Зүүнхараагийн
вагон засварын депогийн засварчин Жигжидсүрэнгийн
Хуяг – өнгөрсөн онд осол зөрчилгүй ажилласны зэрэгцээ депо
засвараар 270, урсгал засвараар 20, хүнд
гэмтэлтэй 40 вагон засаж, төлөвлөгөөт
нормоо 100 хувь биелүүлжээ.
Мөн тоормосын цилиндр,
ажлын камер, нөөц сав
зэрэг нарийн эд ангийг технологийн дагуу задалж, цэвэрлэгээ үйлчилгээ хийх ажлыг нэвтрүүлж, тоормосын цилиндр 30,
ажлын камер 100-г сэргээн засварлаж эргүүлэн
ашигласан байна. Тэрээр, актлагдсан вагоноос хагас вагоны хаалга солих, туслах
дам нурууны дээд хөмсөг зэргийг авч вагоныг сэргээн
засварлах ажлыг санаачилан засварын чанарыг 95-аас дээш хувьд хүргэжээ.
Галт тэрэгний Үйлчлэгч
Суудлын вагон депогийн үйлчлэгч
Николайн Энхгэрэл - үйлчилгээний
чанарыг дээшлүүлэх, соёлч
боловсон үйлчилгээг хэвшүүлэх талаар санаачилга зүтгэл гаргахын зэрэгцээ төлөвлөгөөт даалгавраа чанарын өндөр үзүүлэлттэй тогтмол давуулан биелүүлжээ. Түүнчилэн, өдөр тутмын ажилдаа нарийн тооцоотой хандаж, дүрэм зааврыг ягштал биелүүлж, галт тэрэгний хөдөлгөөний
аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллаж байна. Түүний ажлын амжилт, арга
туршлага мэргэжил нэгтнүүдэд
нь үлгэр дууриалал болж
байгаа юм.
Механик
Дохиолол холбооны II ангийн дохиолол төвлөрүүлэлт хориглолтын механик
Жигжидийн Төмөртогоо - өнгөрсөн
онд зурмагийн тасалдалгүй, гэмтэл сааталгүй,
галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй
байдлыг бүрэн хангаж
ажиллажээ. Тэрээр, технологийн зурмагт ажлуудыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, тайлант хугацаанд
хариуцсан тоног төхөөрөмжүүдээ
Замын даргын үзлэг болон
улирлын үзлэг шалгалтад
тогтмол “Онц” дүнтэй
шалгуулсан байна. Мөн
Толгойт өртөөний зам төмөр хэлхээнд тусгаарлах уулзварын норм хэмжээг
технологийн дагуу хийснээр ашиглалтын хугацааг уртасгасан төдийгүй 42 ком тусгаарлагч хэмнэжээ. Толгойтын хэсэгт
сумын приодны тагны суурь, контакт тохируулагч, сумын коллектор цэвэрлэгч хийж
ашиглаж байгаа аж.
Монтёр
Эрчим хүч,
ус хангамжийн нэгдүгээр
ангийн усны засвар үйлчилгээний
хэсгийн монтёр-слесарь Цэвээнсүрэнгийн
Орхонсэлэнгэ- усны аж ахуйд төлөвлөгдсөн Багахангай, Булагтайн усны
шугамын их засвар, ЭЦВ насосны болон усны тоолуурын, дулааны шугамын их
засварын ажилд идэвх санаачилгатай ажиллалаа. Түүнчлэн,
ангийн усны аж ахуйн хэмжээнд гарсан 40-өөд
гэмтлийг түргэн шуурхай
засварлаж, үйлчилгээний
тасралтгүй хэвийн
ажиллагааг хангасан юм. Тэрээр, 2009 онд хувь хүн,
үйлдвэр, аж ахуйн
газруудыг тоолууржуулах тухай Замын даргын А-101 тоот тушаалыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож,90
тоолуур тавьж 16 сая төгрөгийн ажил гүйцэтгэв.
Замын Мастер
Замын гуравдугаар ангийн III хэсгийн мастер Данзанваанчигийн
Баатархүү -
галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй
байдлыг найдвартай хангаж, галт тэрэгний барилт зогсолтгүй, үүрэггүй км цэггүй, гологдол зөрчилгүй, зам сумаа хэвийн арчилж ажиллажээ. Хэсгийнхээ
ажлыг сар, улирал, жилээр төлөвлөн зам засварын ажлыг эргэх зурмагийн аргаар
арчилж, зам шалгалт, гүйцэтгэлийн
хяналт шалгалтыг нормативын дагуу хийж, илэрсэн зөрчил,
гэмтлийг цаг тухайд нь арилгаж ажилласан нь дээрх амжилтад хүргэжээ. Сүүлийн таван жилд түүний удирдсан хэсэг замын
баллыг 8-12 тогтвортой барьж байна.
Бригадын дарга
Замын хоёрдугаар ангийн 17 дугаар хэсгийн бригадын дарга
Базаррагчаагийн Намсрай – 2009 онд цувааны зохион байгуулалтаар ажиллаж,
замыг профилийн дагуу засах, нийт гэмтлийн 60-80 хувийг эзэлж байсан хөндий, суултуудыг арилгах, замын
гадаад өнгө үзэмжийг сайжруулах ажлыг есөн км замд хийж, төлөвлөгөөт урсгал засварын 16 төрлийн ажлыг чанартай гүйцэтгэжээ. Мөн арчлалт засварын ажлаас
шалтгаалан гардаг зам төмрийн
уулзварын 17 зургийн гэмтлийн тоог эрс бууруулсан байна.
Замчин
Зам засварын машинт станцын ахлах замчин Эрдэнэбаатарын
Энхбат - үе угсрах,
задлах, замын дээд цогцсын материал ачиж буулгах ажлыг технологийн дагуу гүйцэтгэн хамт олноо манлайлан
осол зөрчилгүй, сар жилийнхээ төлөвлөгөөг байнга 120-135 хувиар
давуулан биелүүлж ажиллаж
байна. Мөн 2009 оны замын
их засварын ажлыг тасралтгүй
гүйцэтгэхийн тулд өдөрт 1500 метр зам угсарч байсныг 2150 метр болгон
хөдөлмөрийн бүтээмжийг
эрс дээшлүүлж нөхөддөө
үлгэр дууриал болсон юм.
Жолооч
Мод боловсруулах үйлдвэрийн
тээврийн жолооч Жамбалдоржийн Хангай – эзэмшсэн техникийнхээ засвар үйлчилгээг нормт хугацаанд нь гүйцэтгэж, эвдрэл саатал гаргалгүй ажиллаж, үйлдвэрийн төлөвлөгөөт даалгаврыг сүүлийн таван жил тогтмол
давуулан биелүүлж иржээ.
Мөн урсгалд засварын
болон сэлбэг хэрэгсэл, агрегатуудын гүйлтийн
нормыг тогтмол давуулан, сэлбэг хэрэгсэл, шатах тослох материал, дугуйн
элэгдлээс 102.5 мянган төгрөгийн хэмнэлт гарган,
автомашины паркын ашиглалтын коэффициентийг 8082 хувьд хүргэж, жил бүр
8-10 өдрийн зогсолтыг
хэмнэснээр 32.1 мянган тн/км-ын ажил төлөвлөснөөс
давуулан биелүүлж
ажилласан аж.
Кранчин
АБТЭМА-ийн чингэлгийн цехийн краны машинч Жигжидсүрэнгийн Батсүх - 2009 онд 1687 вагон
буюу 2075 чингэлэг буулгаж, 1249 вагон буюу 1769 чингэлэг ачиж, 99480 мян.тонн
ачааг тээврийн ямар нэгэн дутагдалгүй
боловсруулав. Тэрээр, кран механизмд гарсан эвдрэлийг бүрэн оношилж гарч болзошгүй эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Тухайлбал,өнгөрсөн онд Рег220 ККС32/32 краны өргөх төхөөрөмжийн гэмтэх аюулаас сэргийлсэн юм. Мөн техникийн засвар үйлчилгээг тогтмол чанартай гүйцэтгэж, краны бэлэн байдлын
коэффициентийг хоёр хувиар нэмэгдүүлж,
чингэлгийн сул зогсолтыг 1-1.3 цагаар бууруулсан аж.
Сантехникийн слесарь
Зүүнхараагийн
орон сууцны ангийн сантехникийн слесарь Гомбын Сандаг – 2009 оны эдийн
засгийн хүндрэлтэй үед шинээр сантехникийн сэлбэг
хэрэгсэл худалдан авахгүйгээр
хуучин хаалт, насос, тоног төхөөрөмжийг сэлбэн засварлах санаачилга гарган, залуу
ажилтнуудыг дагалдуулан сургаж, засварын цех байгуулсан нь байгууллагадаа 22
сая төгрөгийн ашиг оруулж, зардал
хэмнэсэн ажил болжээ. Тэрээр, тус байгууллагад 35 жил ажиллахдаа залуучуудыг
дагалдуулан, өөрийн арга
туршлагыг эзэмшүүлсэн төдийгүй техник технологийг шинэчлэх санаачилга гаргаж,
шинэ бүтээл олныг сэдэж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна.
Эдийн засагч
Төлөвлөгөө эдийн засгийн албаны
инженер-эдийн засагч Занын Энхбаяр - “Төмөр замын тээврийн зардлын бүртгэл” сэдэвт дипломын
ажлаараа Улаанбаатар төмөр замд 1981 оноос хойш мөрдөгдсөн
зардлын зүйл ангиудыг
шинэчлэн боловсруулж, ашиглалтын байгууллагуудад 2006 оноос мөрдүүлсэн нь хувийн эзэмшлийн төмөр замуудын ажил үйлчилгээний
өртгийг тусгайлан тооцох,
тээврийн зардлын бүртгэлийг
нарийвчлах боломжийг бүрдүүлсэн юм. Уг зардлын зүйл ангийг ном болгож, монгол,
орос хэл дээр хэвлүүлсэн
нь Замын хэмжээнд мөрдөгдөж байна. Мөн
Замын “Эдийн засгийн хүндрэлийг
даван туулах ажлыг зохион байгуулах хороо”-ны нарийн бичгийн даргаар ажиллан
тус хорооны хурлыг 30 гаруй удаа шуурхай зохион байгуулж эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хувь
нэмрээ оруулж ажиллажээ. Тус хорооны авч хэрэгжүүлсэн
ажлын үр дүнд 2009 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр тогтмол зардлыг 5.9
тэрбум төгрөгөөр хэмнээд байна.
Ачаа хамгаалагч
Зүүнхараа
дахь Гал унтраах ангийн ачаа хамгаалагч Ядамжавын Батболд – 135 маршрутаар
831 ачаа вагоныг хамгаалж 2238 цаг ажиллан, ачааны 15 зөрчил илрүүлэн,
арилгуулж ажилласан байна. Мөн
“Хориотой бүс”, “Нүүрс” ажиллагаанд оролцохын
зэрэгцээ Зүүнхараа өртөөгөөр
өнгөрч байгаа олон улсын болон
орон нутгийн галт тэрэгний цонх хамгаалах ажиллагааг тогтмолжуулж галт тэргийг ямар нэгэн зөрчилгүй угтан авч, үдэн
гаргажээ. Тэрээр, өнгөрсөн оны гуравдугаар сард 2552 галт тэргэнд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа 014 илчит тэрэгний арын секцний өндөр хүчдлийн
кабинд гал гарсныг, мөн
долдугаар сард илчит тэрэгний газын коллектор хэт халснаас гал гарахад гал
тархахаас өмнө цаг алдалгүй унтрааж, галын аюулаас
хамгаалж, галт тэргийг сааталгүй
аялуулсан байна.
Багш
ТЗДС-ийн ахлах багш Дамдинсүрэнгийн Ганчимэг – “Төмөр
замын автоматик, телемаханик ба холбоо”-ны мэргэжлийн ангийн оюутнуудад
автоматик, телемеханикийн(АТ) онолын үндэс,
өртөөний АТ-ийн байгууламж,
хоорондын замын АТ-ийн байгууламж, диспетчерийн төвлөрүүлэлт, цахилгаан тэжээл зэрэг мэргэжлийн хичээлүүдийг заахын зэрэгцээ дээрх
хичээлүүдээр курсийн төсөл бичих аргачилал зөвлөмж, 16 хичээлийн стандарт- хөтөлбөр,
семинарын ба дадлагын хичээлийн удирдамж, төмөр замын АТ ба холбооны
мэргэжлийн оюутнуудад зориулж дипломын төсөл бичих аргачилсан зөвлөмж бичсэн байна. Мөн
оюутнуудын мэдлэгийн түвшинг
тогтоох тест боловсруулж, өртөөний АТ-ийн байгууламж,
хоорондын замын байгууламж, АТ-ийн онолын үндэс
хичээлийн лабораторийн ажлын заавруудыг нэгтгэн аргачилсан заавар болгон
сургалтад ашиглаж байгаа юм.
Эмч
Төв
эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч Янжмаагийн Болдбаатар -“Ясны архаг
идээт үрэвслийн үеийн эмчийн болон, мэс засал
эмчилгээний асуудалд”, “Мухар ургацаг авах мэс заслын дараах байдал”, “Төв эмнэлгийн мэс заслын тасагт
сүүлийн таван жилд
хийгдсэн цөсний замын мэс
заслын байдал, “Хөлийн I
шивнүүр ясны толгой
хэсгийн гадагш ургалт ба муруйлтыг мэс
заслаар эмчилэх нь” зэрэг сэдвээр
мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан олон
арван судалгааны ажил хийж онол практикийн бага хуралд илтгэл тавьжээ. Мөн “Фимозыг модель 926 термо зүсэгчээр эмчилсэн нь” Монголын
мэс засалчдын VI чуулга уулзалтад багийн
хагалгааны шинэ арга техникээр шалгарч, хагалгаанд придурал мэдээгүйжүүлэлтийг практикт нэвтрүүлж блюкморын зонд, өргөссөн венийг боох эмчилгээ зэргийг
анхлан нэвтрүүлж үр дүнтэй ажиллаж байгаа юм.
Цэцэрлэгийн багш
Сүхбаатар
зангилааны “Бүжинхэн”
цэцэрлэгийн хөгжмийн
багш Батжаргалын Байгальнуур - өнгөрсөн онд цэцэрлэгийнхээ 50 жилийн ойг угтан “Сэлэнгэ
хатан ижий” бүрэн
хэмжээний концертийг найруулан Улаанбаатар, Дархан, Зүүнхараа зангилааны цэцэрлэгүүд, Сүхбаатар зангилааны аж ахуйн нэгж, сумын сургууль,
цэцэрлэгүүдэд тоглон
цэцэрлэгтээ хөрөнгө оруулалт хийв. Хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн 60 жилийн ойн арга
хэмжээг зангилаандаа зохион байгуулж, зочид, төлөөлөгчдөөс
өндөр үнэлгээ авчээ. Мөн
ай