Нүүр хуудас         Сайтын бүтэц          Харилцах хаяг
 
Хэлний сонголт: Mongolia Русский English
   
УБТЗ
Реклам
Цаг агаар
Улаанбаатар хотод
Цэлмэг, Click for detailed weather for MGXX0003
Цэлмэг
Хэм: 14°C
Салхи: VAR @ 3 м|сек
Үүр цайх: 06:18 - Бүрэнхий болох: 19:22
Шинэчлэгдсэн 07/09 11:21
Эх сурвалжийг www.weather.com
Веб тоолуур
Хуудсуудад зочилсон тоо:
Counter
Төмөр замын баярын мэндчилгээ

            Монгол улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 72 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн баярыг тохиолдуулан төмөр замын үе үеийн ахмадууд, зорчигчид, үйлчлүүлэгч, харилцагч байгууллагууддаа баярын мэнд дэвшүүлье.

             Улс орны хөгжлийн хүнд хэцүү, хариуцлагатай үеүүдэд тээврийн төлөвлөгөөг ханган биелүүлэх, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангах, тээврийн үйлчилгээг шуурхай болгоход анхааран ажиллаж амжилттай ажиллаж ирсэн нийт төмөр замчдынхаа хийсэн бүтээсэн бүхнийг бахдан тэмдэглэхэд таатай байна.  

             Оны эхний  хагас жилийн байдлаар УБТЗ –ын хамт олон бид бүхэн нийт 7,5 сая тонн ачаа тээвэрлэж, 1,7 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ачаа эргэлт 20%, зорчигч эргэлт 16,8%-иар тус тус өссөн байна. Энэ нь манай хамт олны хүчин чармайлтын үр дүн билээ.

 

Баярын өдрөө тэмдэглэж буй нийт төмөр замчдын маань хийсэн бүтээсэн бүхний сүүн цагаан буян үргэлж дэлгэрч байх болтугай.

Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг
"Улаанбаатар төмөр зам"-ын даргын үүрэг гүйцэтгэгч.  Д. Жигжиднямаа

УБТЗ-н даргын Сар шинийн мэндчилгээ

           
             Төмөр замын салбарын нийт ахмадууд, төмөр замчиддаа XVII жарны "Тийн урвагч" хэмээх төмөр барс жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Хэдхэн хоногийн дараагаар монгол түмэн, зон олон Та бид цас ханзарч урь орсон, цаглашгүй буяныг дэлгэрүүлэгч хаврын улирлын эхэн-МОНГОЛЫН ЦАГААН САР- төрт ёсны их баяртайгаа учран золгож, сар шинээ ёслол төгөлдөр угтах гэж байна.
            Улиран одож буй буурал жилээ Монгол-Оросын хувь-нийлүүпсэн УБТЗ нийгэмлэгийн жарны баярыг хоёр улсын төмөр замчид хамтдаа ажлын амжилт дүүрэн үдэж байгаа бол айлчлан ирж буй барс жилд Монгол Улсын төмөр замын тээврийн салбар дахь шинэ бүтээн байгуулалтыг бүтээлцэх бахдам үйлсийн эзэд болно гэдэгт итгэлтэй байна.
            Та бүхэндээ элгэн саднаараа эрүүл энх, аз жаргалтай байж, сайныг санаж сэдэж, сайхныг бүтээж тууриваж, сүлд хийморьтой, ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

 


Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг
"Улаанбаатар төмөр зам"-ын дарга.  В. Отгондэмбэрэл

УБТЗ-н даргын Шинэ жилийн мэндчилгээ
          

             Айлчилан ирж буй шинэ оныг тохиолдуулан төмөр замын үе үеийн ахмадууд, нийт төмөр замчид, төмөр замын мэрэгжлээр суралцаж байгаа оюутан сурагчид, УБТЗ-д ажиллаж буй мэргэжилтэн, төмөр замаар зорчигчид, үйлчлүүлэгч, харилцагч байгууллагууддаа шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.

           Улиран өнгөрч буй 2009 онд Монгол -Оросын хувь нийлүүлсэн "УБТЗ" нийгэмлэг үүсч хөгжсөний 60 жилийн ойн баяр тохиосон, хөгжил дэвшлийн шинэ жарны хуудсыг нээсэн онцлог жил байлаа. Хэдийгээр оны эхэн санхүү эдийн засгийн хямрал төмөр замд хүчтэй нөлөөлж, тээврийн ажил 40 гаруй хувиар багассан хүнд цаг үеээр эхэлсэн боловч төмөр замчдын маань хичээнгүй хөдөлмөрөөр 2009 онд 10,3 сая тонн ачилт хийж, 14,2 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 97,2 хувь болж байна. Энэ тоо олон зүйлийг илтгэн харуулна гэж бодож байна.

                 2010 он Улаанбаатар төмөр зам - хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлсэн хөрөнгө оруулалт, Монгол улсын уул уурхайн салбарын хөгжилтэй уялдсан төмөр замын тээврийн салбар дахь их бүтээн байгуулалтын гарааны жил болж байна.

                 Монголын уламжлалт он цагийн тооллын нэгэн эрхийг эргүүлэн шинэ жарныхаа ажил үйлсэд алхан орж байгаа Улаанбаатар төмөр зам, төмөр замчид маань итгэл зүтгэл амжилт бүтээлээр цаг үргэлжид дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна.


Ирж буй шинэ он маань та бүхэнд шинэ эрч хүч,
шинэ шинэ амжилт бүтээл авч ирэх болтугай.
Аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!



Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг
"Улаанбаатар төмөр зам"-ын дарга.  В. Отгондэмбэрэл
Мэндчилгээ

      Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбааатар төмөр зам”-ын тулгын чулууг тулалцаж явсан үе үеийн төмөр замчиддаа, та бүхнээрээ уламжлуулан гэр бүлийнхэнд тань төмөр замаар үйлчлүүлэгч иргэд, байгууллага, хамт олонд түүхт 60 жилийн ойнхоо баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье. Улаанбаатар төмөр зам үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс эх орныхоо хөгжил дэвшлийн түүчээ, Монгол Оросын ард түмний эвдрэшгүй ган бат найрамдал, үр бүтээлтэй хамтын ажиллагааны үлгэр жишээ болон өнөөдөртэй золголоо. Энэ бүхэн нь халуунд нь халж, хүйтэнд нь хөрсөн ч ачааны хүндийг үүрч, ажлын ихийг бүтээж ирсэн уламжлалтай төмөр замчид та бүхний минь хөдөлмөр зүтгэлийн үр дүн билээ. Биднийг өдий зэрэгт хүрэхэд тусламжийн өгөөмөр гараа сунгаж, сэтгэл, зүтгэл нэгтэй явсан Зөвлөлт Оросын анд нөхдийн дэмжлэг зүйрлэшгүй их байсныг онцлон тэмдэглэж байна. Монгол, Орос улсын Төр  засаг төмөр замын тээврийг хөгжүүлэхэд онцгой анхаарч ирсэн нь 60 жилийн түүх амжилт бүтээлээр арвин байхын тулгуур нөхцөл болж байлаа. Өнөөдөр хоёр орны төр засгуудын хөгжлийн талаархий суурийг олсон билээ. Шинээр эхлүүлж байгаа жарны маань түүхэн хуудас дэлхийн дэвшилтэт технологи нэвтэрсэн, олон улсын төмөр замын сүлжээнд байр сууриа бэхжүүлсэн, амжилт бүтээл, бүтээн байгуулалтаар дүүрэн байх болно гэдэгт УБТЗ-ын хамт олон бид итгэлтэй байна. Дуугарвал дуу нэг дугтарвал хүч нэг төмөр замчдын минь юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэж, байхын өлзийн дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.



Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг
"Улаанбаатар төмөр зам"-ын дарга.  В. Отгондэмбэрэл

© Designed and developed by УБТЗ, СБА 2009