Нүүр хуудас         Сайтын бүтэц          Харилцах хаяг
 
Хэлний сонголт: Mongolia Русский English
   
УБТЗ
Цаг агаар
Улаанбаатар хотод
Цэлмэг, Click for detailed weather for MGXX0003
Цэлмэг
Хэм: 12°C
Салхи: Тогтуун
Үүр цайх: 06:18 - Бүрэнхий болох: 19:22
Шинэчлэгдсэн 07/09 11:03
Эх сурвалжийг www.weather.com
Веб тоолуур
Хуудсуудад зочилсон тоо:
Counter
ТЗХАБ 25 гишүүн оронтой
         Польш улсын Варшав хотноо төвтэй ТЗХАБ 1951 онд байгуулагдсан, одоогоор  25 гишүүн оронтой. Манай төмөр зам  анхны гишүүдийн нэг. 1956 онд Болгар улсын Софи хотод социалист орнуудын Төмөр замын тээвэр хариуцсан сайд нарын анхдугаар хуралд БНМАУ-ын Тээврийн яамны сайд М.Ядамсүрэн  оролцсон байдаг. Энэ хурлаар  социалист төвтэй олон улсын ачааны харилцааны хэлэлцээр, олон улсын зорчигчийн харилцааны хэлэлцээр эрхэлсэн товчоог ТЗХАБ болгон өөрчилсөн  юм. ТЗХАБ нь дотроо төмөр замын тээврийн бодлого стратеги хариуцсан, төмөр замын тээврийн асуудал, ачаа тээвэрлэлт, зорчигч тээвэрлэлт,  дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан таван ажлын комисстой. Мөн Мэдээллийн технологи, кодчилол, Санхүү, эдийн засаг тооцооны асуудал хариуцсан  байнгын хоёр ажлын хэсэг ажиллаж байна. ТЗХАБ-ын удирдах дээд байгууллага болох Төмөр замын Тээвэр эрхэлсэн Сайд нарын 20 дугаар хурал Улаанбаатар хотод хуралдсан. Уг хурлаар Ерөнхий захирлуудын бага хурал гэдэг байгууллагыг байгуулсан.  Түүний анхдугаар бага хурал 1992 онд Монгол улсад болсноос хойш 18 жилийн дараа 25 дугаар бага хурал Улаанбаатар хотод саяхан болж  өнгөрлөө.  Энэ хуралд  20 орон оролцож 16 асуудал хэлэлцсэнээс Ачаа тээвэр, Зорчигч тээвэр хариуцсан болон Төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан комисс болон байнгын ажлын хэсгийн өнгөрсөн онд хийсэн гүйцэтгэсэн ажлын тайлан, энэ онд хийх ажлын төлөвлөгөөг голчлон авч хэлэлцлээ. Мөн шинээр хувийн тээвэрлэгч байгууллагуудын асуудлыг ТЗХАБ-ын хорооны Ачаа тээвэрлэлтийн комиссын ажлын хүрээнд  хэлэлцсэн. ТЗХАБ бол Олон улсын байгууллага. Энэ байгууллагад Европын холбооны есөн орон байдаг. Тиймээс  уг байгууллагын  статусыг өргөтгөж Засгийн газар хоорондын эрхтэй байгууллага болгох асуудлыг хариуцсан ажлын хэсэг ажилладаг. Энэ ажлын хэсгийн тайланг авч хэлэлцлээ. Гэхдээ асуудал одоохондоо шийдэгдэх болоогүй л дээ. ТЗХАБ-ын 2009 оны санхүүгийн тайлан, 2010 оны санхүү, эдийн засгийн төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

© Designed and developed by УБТЗ, СБА 2009