|
Улаанбаатар хотод
|
 Цэлмэг |
Хэм: 14°C Салхи: VAR @ 3 м|сек Үүр цайх: 06:18 - Бүрэнхий болох: 19:22 |
Шинэчлэгдсэн 07/09 11:28
Эх сурвалжийг www.weather.com
|
|
Хуудсуудад зочилсон тоо:
|
|
|
|
- 1949 оны зургадугаар сарын 06-ны өдөр Монгол Оросын
хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийг байгуулах Засгийн газар хоорондын
хэлэлцээрт Монголын талыг төлөөлж Ерөнхий сайд Маршал Х.Чойбалсан, Зөвлөлтийн
талыг төлөөлж Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ю.Приходов нар гарын үсэг
зурав. Наушка Улаанбаатарын төмөр замыг барьж байгуулах ажлыг 1949 оны
арванхоёрдугаар сард дуусгахаар шийдвэрлэв.
- 1949 оны арваннэгдүгээр сарын 07-ны өглөөний 08.30 цагт
анхны галт тэргийг хүлээн авах цуглаан болж Нам төрийн удирдагч
Ю.Цэдэнбал, Г.Бумцэнд нар оролцон үг хэлж, тууз хайчлав.
- 1953-1954 оны хичээлийн жилд Төмөр замын техникум
нээлтээ хийв. Үүний өмнө 1951 онд төмөр замын сургууль комбинат
байгуулагдаж, 1952-1957 онд 3500 шахам хүн төмөр замын мэргэжил эзэмшжээ.
- 1955 оны арванхоёрдугаар сарын 31-нд Улаанбаатар Замын-Үүдийн
төмөр замыг нээх ёслолын үйл ажиллагаа Улаанбаатарт болж, 1956 оны нэгдүгээр
сарын 01-нээс ЗСБНХУ, БНМАУ, БНХАУ-ын хооронд төмөр замын шууд харилцаа
нээсэн тухай дэлхийн улс орнуудад зарлан тунхаглав. 1956 оны нэгдүгээр
сарын 03-нд Монгол Хятадын хил дээр төмөр замыг холбосон мөнгөн хадаасыг
хаджээ. Ёслолын ажиллагаанд БНМАУ-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, ЗХУ-ын Зам
харилцааны сайд Б.П.Бещев, БНХАУ-ын Зам харилцааны сайд Тэнь Дэ Юан нар
оролцов.
- 1956 оны тавдугаар сарын 30-ны хоёр улсын Засгийн
газруудын шийдвэрээр Баянтүмэний төмөр замыг УБТЗ-д үнэ төлбөргүйгээр
шилжүүлэн өгөв.
- Хонхор, Налайхын 13.7 км төмөр зам 1958 онд ашиглалтанд
орсноор 1938 онд баригдсан нарийн царигийн 43 км замын үйл ажиллагааг 1958
оны есдүгээр сарын 05-наар тасалбар болгон хаажээ.
-
- 1958 оны нэгдүгээр сарын 01-нд төмөр замчдын хэвлэл
“Найрамдлын зам” сонины анхны дугаар хэвлэгдэн уншигчиддаа очив.
- Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны
даргаар С.Ядамсүрэн 1949-1957 онуудад, Л.Дамдинжав 1957 оноос, УБТЗ-ын
даргаар Т.А.Тимофеев 1949-1952 онуудад, Н.Г.Черкашин 1952-1956 онуудад,
Л.Г.Тарянников 1956-1958 онуудад, Замын нэгдүгээр орлогч даргаар
А.Цогтсайхан 1950-1956 онуудад, М.Лувсанцэрэн 1956-1958 онуудад Б.Дамдин
1959 онд тус тус ажиллаж байв.
|
|
|
|
|
|