Найман зууны тэртээ Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулж, өрнө дорныг холбосон торгоны зам, морин өртөөний жимээс өөр мөр гараагүй  Монгол орны өргөн уудам тал нутагт  тухайн үедээ дэлхийн хамгийн дэвшилтэт техник, тээвэр  болж байсан төмөр зам тавих домог мэт хүсэл аль 1850-иад оны үеэс  эхтэй.

Нийслэлээр овоглосон  өнөөгийн бүтээн байгуулагчид
Эрхэм зорилго:
"Тээврийн тасралтгүй  хэвийн ажиллагааг хангаж, хэрэглэгчээ дээдэлнэ."

      Өнөөдөр  Улаанбаатар өртөө нь нийт 16 өртөө, зөрлөгийг хамран ажилладаг ангигүй, ялгалтын өртөө юм. Улаанбаатар өртөө нь нийт 18 замтай. Үүнээс зургаан  зам нь  галт тэрэг хүлээн авч явуулах, 12 зам  нь бүрэлдэхүүн задлан тараах, найруулах ажлыг хийхэд зориулагдсан ялгалтын замууд юм. Мөн  50 салбар замаар 100 гаруй байгууллага үйлчлүүлж байна. Манай өртөө нь УБТЗ-ын нийт буулгалтын 70 орчим хувийг эзэлдэг. Иймээс дээрх ажлыг зохион байгуулах зорилгоор хоногийн 24 цагийн турш  сэлгээний  таван илчит тэрэг тасралтгүй ажиллаж байна.