Хэтрүү овортой, урт хэмжээтэй, хүнд жинтэй ачаа тээвэрлэх

  • / Тусгай нөхцөл шаардсан ачаа
  • 2018-03-13
  • Ш.Төгсбаяр
  • 902

Хэтрүү овортой, урт хэмжээтэй, хүнд жинтэй ачааны тээвэртэй холбоотой захиалга, санал, хүсэлтийг УБТЗ-ын тээвэр зохион байгуулалтын албаны инженер П.Батбаярт өгнө үү. Утас : 976-21-244130 И-мэйл хаяг: batbayar@ubtz.mn

  • Тэгш шулуун зам дээр зогсож байгаа задгай хөдлөх бүрэлдхүүний тууш тэнхлэг нь замын тууш тэнхлэгтэй нэг босоо хавтгайд давхцаж байхад түүн дээр ачсан ачаа нь баглаа, боодол, бэхэлгээнийхээ хамтаар ачилтын оврын хязгаар хүрээнээс хэтрээгүй байвал түүнийг "Оворгүй ачаа" гэнэ.
  • Урт ачаа гэдэг нь : Вагоны 2 талын төгсгөлийн ялуунаас 400 мм түүнээс илүү гарсан ачааг тооцно.
  • Урт хэмжээтэй ачаанд зөвшөөрөгдөх, ачилтын оврын хөндлөнгийн хэмжээг техникийн нөхцөлийн дагуу тогтооно.
  • Тэгш шулуун зам дээр  зогсож байгаа задгай хөдлөх бүрэлдхүүний тууш тэнхлэг замын тууш тэнхлэгтэй давхцаж байхад түүн дээр ачсан ачаа нь баглаа, боодол, бэхэлгээний хамтаар ачилтын оврын хэмжээнээс илүү гарч байвал түүнийг "Хэтрүү овортой ачаа" гэнэ.
  • Ачаа нь зам төмрийн толгойн түвшинээс дээш ямар өндөрт ачилтын оврын хязгаарын хүрээнээс хэтэрч байна гэдгээс хамааруулан ачааны хэтрүү оврыг 3 төрлийн бүсэд хуваана.
  • Тээвэрлүүлэгч болон зуучийн байгууллага нь тээвэрлэгчийн эрх бүхий байгууллагад илгээх ачааныхаа 3 хавтгай дээрхи /хажуу, дээр, урдаас харсан/ 4 хувь зураг ба захиалгыг ирүүлнэ.
  • Ачааны жин, урт, вагоны шаланд өгөх ачаалал нь 4 голт вагонд техникийн нөхцөлийн дагуу тогтоосон хэмжээнээс хэтэрч байвал түүнийг хүнд жинтэй ачаа гэх бөгөөд транспортер вагоноор тээвэрлэнэ.
  • Ачилтын зураг нь 1:20, 1:25, 1:50 масштабаар үйлдэгдэх ба хөдлөх бүрэлдхүүн дээрхи ачааны байрлал, бэхэлгээний 3 хавтгай дээрхи зургийг агуулсан байна.
  • Хүнд жинтэй, хэтрүү овортой ачааны байрлал, бэхэлгээний тооцоо бүдүүвч зурагтайгаа тохирч байгаа эсэхийг тээвэрлэгч тогтооно.



Өмнөх хуудасруу буцах

АНУ долларUSD
Евро EUR
Япон иен JPY
Англи фунт GBP
Орос рубль RUB
БНХАУ юаньCNY
БНСУ вон KRW
Сингапур доллар SGD
Канад доллар CAD
Австрал доллар AUD
Хонгконг доллар HKD
Швейцар франк CHF

ТЭЭВЭР ЗУУЧИЙН БАЙГУУЛЛАГУУД

-->