Аюултай ачаа тээвэрлэх тухай

  • / Тусгай нөхцөл шаардсан ачаа
  • 2018-03-14
  • Ш.Төгсбаяр
  • 1600

Аюултай ачааны тээвэртэй холбоотой захиалга, санал хүсэлтийг УБТЗ-ын тээвэр зохион байгуулалтын албаны инженер П.Батбаярт өгнө үү. Утас : 976-21-244130 И-мэйл хаяг: batbayar@ubtz.mn

1. Аюултай ачааг төмөр замаар тээвэрлэхэд Олон улсын ачааны харилцааны хэлэлцээр болон түүний 2-р хавсралтаар батлагдсан "Аюултай ачаа тээвэрлэх дүрэм", Химийн хорт бодисоос хамгаалах тухай хууль, Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, Монгол улсын бусад холбогдох хууль тогтоомж, Төмөр замын тээврийн үндсэн дүрэм журмуудыг удирлага болгоно.

2. Аюултай ачаа гэдэг нь: хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд аюултай, хортой нөлөөлөл үзүүлэх улмаар үхэл мөхөлд хүргэх үйлчилгээтэй төмөр замаар тээвэрлэж, ачилт буулгалт хийх болон хадгалалтын үед төмөр замын төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүн болон бусад ачааг гэмтээх, тэсэрч дэлбэрэх, гал гарахад хүргэж болохуйц /болзошгүй/ бодис, эд зүйлс /бүтээгдэхүүн/-ийг хэлнэ.

3. Аюултай ачаанд нээлттэй дараах өртөөдүүд байна.  Үүнд :  

  • Шарын – Гол
  • Эрдэнэт
  • Толгойт
  • Амгалан
  • Хонхор
  • Баян
  • Багануур
  • Шивээ-Овоо
  • Айраг
  • Сайн-Шанд
  • Бор Өндөр
  • Өргөн

4. Аюултай ачааг төмөр замаар тээвэрлэх байгууллага нь тээвэрлэх захиалгын хамт ачааны тухай дараах тодорхойлолтыг ирүүлэх үүрэгтэй. Үүнд:

  • Химийн хортой бодис импортлох, экспортлох болон ашиглах зөвшөөрөл, лиценз
  • Тээвэрлэх ачааны нэр, тодорхойлолт
  • НҮБ-ээс олгосон ачааны дугаар ба код
  • Ачааны ГНГ код
  • Ачааны нэг байрын жин, нийт жин
  • Ачааны сав, баглааны төрөл
  • Хүлээн авах орон, хүрэх өртөө, дамжин өнгөрөх хилийн өртөөдийг заасан байх
  • Аюултай ачааг орон нутгийн харилцаанд тээвэрлэх зөвшөөрөл нь зохих журмын дагуу өртөөнд олгосон ачилтын тушаал болно.

5. Аюултай ачаа тээвэрлэх үед анхаарах зүйл :

  • Аюултай ачааны байранд аюултай ачааны төрөл, аюулын зэргийг харуулсан аюулын тэмдэг, марклал хийсэн байна.
  • Химийн хортой тэсэрч дэлбэрэх аюултай ачааны сав баглаа нь ачих буулгах тээвэрлэх үед  асгарах,  гоожихгүй  бат бөх материалтай стандартад тохирсон хийцтэй байна.
  • Ачаа илгээгч нь шинж чанараараа нэг дор тээвэрлэхийг хориглосон ачааг нэг дор багцалж тээвэрлэлтэнд хүлээлгэж өгөхийг хориглоно.
  • Аюултай ачааг тусгай зориулалтын шуудай, савтай тээвэрлэх бол вагон ба чингэлэгт 10  ширхэг  хоосон   савыг   хаалганы   талд   хийж тээвэрлэлтэнд хүлээлгэж өгнө.
  • Аюултай ачаанд нээлттэй өртөөнд ачааг хаяглаж явуулсан байх.
  • Ачаа хүлээн авагч нь ачааг буулгаж вагоныг цэвэрлэсний дараа вагон чингэлгээс аюулын тэмдгийг авсан байна.



Өмнөх хуудасруу буцах

АНУ долларUSD
Евро EUR
Япон иен JPY
Англи фунт GBP
Орос рубль RUB
БНХАУ юаньCNY
БНСУ вон KRW
Сингапур доллар SGD
Канад доллар CAD
Австрал доллар AUD
Хонгконг доллар HKD
Швейцар франк CHF

ТЭЭВЭР ЗУУЧИЙН БАЙГУУЛЛАГУУД

-->